
Өнгөрсөн 12-р сарын байдлаар АНУ-д 74 мянган ажлын байр шинээр бий болжээ. Энэ нь сүүлийн гурван жилд хамгийн бага ажлын байр нэмэгдсэн тохиолдол юм. Тус улсад нийт иргэдийн 6,7 хувь нь ажилгүй байгаа гэсэн дүгнэлтийг шинжээчид гаргасан байна. Энэ онд эдийн засаг 3 хувиар өсч, өнгөрсөн оныхоос 1,7 хувийн илүү өсөлттэй байна гэж үзжээ. Тиймээс ажил идэвхтэй хайсан иргэдэд боломж нээлттэй гэж эрх баригчид таамаглаж байна.
Сэтгэгдэл (1)