
iPad, iPhone худалдаж авах гэсэн хүслийг нь далимдуулан 17 настай Хятад
хүүгийн бөөрийг 33 мянган доллараар худалдаж авчээ. Энэ хэрэг Хятадын
Хюнан мужийн Ченжоу хотод гарсан бөгөөд таван хүнийг сэжиглэн шалгаж
байна. Тэд хүүд дээрх мөнгийг өгөөд хагалсан гэнэ. Хүү Хятадын хамгийн
ядуу муж болох Анхуйгаас сайхан амьдрал хайж Хюнанд ирсэн байна.