
АНУ-ын Виржиния мужийн ус түгээгүүрийн системд доголдол гарч, химийн элемент илэрсэн байна. Үүний улмаас крантаар дамжиж буй усыг ууж, хоол хийхийг хориглон, усанд орж, хувцсаа угаахгүй байхыг иргэдэд санууллаа. Мөн дэлгүүр, зочид буудал, ресторан зэрэг олон нийтийн газруудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ. Чухам хэдий хугацаагаар хориг арга хэмжээ үргэлжлэхийг тааж мэдэхгүй байна. Орон нутгийн эрх баригчид нүүрсний үйлдвэрийн химийн элемент усыг бохирдуулсан гэж дүгнэжээ. Хүн амын ундны усны сүлжээ доголдолд орсоноор 300 мянган хүн савласан ус хэрэглэх болсон юм. Мөн 60 настай оршин суугчийн өвдөгний хагалгаа хойшилж, хэд хэдэн хүн эрүүл мэндээрээ хохироод байна.