
Сирийн хойд хэсэгт болсон бослого, мөргөлдөөний улмаас өнгөрсөн долоо хоногт 500 орчим хүн нас барсан талаар хүний эрхийн шинжээчид мэдэгджээ. Аль-Кайда бүлэглэлтэй холбоотой дайчид болон босогчдын хоорондох тулаанд 482 хүн амь үрэгдсэн гэж Их Британид төвтэй хүний эрхийн байгууллага дүгнэсэн байна. Ажиглагчдын хэлж буйгаа тэдний 240 нь босогчид, 157 нь лалын дайчид үлдсэн 85 нь энгийн иргэд байгаа ажээ. Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт эхэлсэн тулаан Сирийн хойд хэсгээс тархаж дөрвөн мужийг хамарлаа. Аль-Кайдагийн дайчид сүүлийн хэдэн сарын турш босогчдын талыг хүчирхийлж байгаа билээ.