
2013 оны Дэлхийн Хамгийн муухай нохойг шалгаруулах тэмцээнд Бигли, Бассет, Боксер гэдэг 3 үүлдрийн эрлийз Валли гэдэг нэртэй нохой түрүүлж хайртай эзэгтэйдээ 1500 долларын шагнал авчирч байсан юм. Валли нохойн эзэн Тамми Барби гэдэг эмэгтэй уг нохойг ердөө 3 сартай байхад нь худалдаж авсан гэлээ. Нохойны шагналд ирсэн 1500 долларыг нохойндоо өөрт нь зарцуулна гэж тэрээр амлажээ. Хүмүүс энэ нохойг ямар хачин нохой вэ гэж үргэлж гайхдаг байсан боловч Барби бүсгүй нохойндоо их хайртай гэнэ. Дэлхийн хамгийн муухай нохой шалгаруулах өнгөрсөн жилийн тэмцээнд Магли гэдэг нэртэй Хятадын сөөсгөр үстэй нохой ялсан юм.
Сэтгэгдэл (2)