
Францын тэргүүн хатагтай Валерей Триевейлер өнгөрсөн баасан гарагт эмнэлэгт хэвтжээ. Түүний нөхөр, тус улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд жүжигчин бүсгүйтэй амрагийн холбоотой гэх мэдээлэл гарсны дараа тэргүүн хатагтайн бие ийнхүү муудсан байна. Хамгийн буурь суурьтай хүн гэсэн имижтэй Францын Ерөнхийлөгчийг "Closer" сэтгүүлд жүжигчин Жули Гаяеттай амрагийн холбоотой гэсэн нийтлэл гарсан нь шуугиан тариад байгаа юм. Хатагтай Валерей Триевейлер, Франсуа Олланд нар гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй ч хамтран амьдардаг. Мөн албан ёсны үйл ажиллагаанд "тэргүүн хатагтай" гэсэн статустай оролцдог юм. Түүний биеийн байдал тийм хүнд биш ч энэ долоо хоногт эмнэлэгт хэвтэж, эмчлүүлнэ гэж хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгдлээ.
Францын өмнөх Ерөнхийлөгч Н.Саркози ч гэр бүл, эмэгтэй хүнтэй холбоотой асуудлаар байнга шуугиан дэгдээдэг байсан билээ. Сэтгүүлийн нийтэлсэн мэдээллийг Ф.Олландын зүгээс үгүйсгэсэн ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байгаа юм.