Хятадын Хюнан муж дахь Шангри-ла хотын Дюкезон хэмээх эртний суурин галд автаж, байшин барилгууд сүйджээ. Бямба гаригт гарсан галын улмаас 240 гаруй байшин шатсан байна. Галын шалтгааныг илрүүлэхээр мөрдөгчид ажилласаар байгаа юм. Дюкезон сууринг 1300 жилийн өмнө барьж байгуулсан бөгөөд эртний Түвдийн иргэд амьдарч байсан гэж үздэг. Энэ нь эртний түүхийг хамгийн сайн хадгалж үлдсэн суурин гэдгээрээ алдартай байжээ. 1000 гаруй барилга, байгууламжтай тус суурин жуулчдын сонирхлыг татдаг газруудын нэг юм.







