
Бангладеш улсын ерөнхий сайдаар Шейх Хасина хоёр дахь удаагаа сонгогдож, тангаргаа өргөлөө. Түүний нам олонхийн суудал авсан ч эсэргүүцэгчид сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдээд байгаа юм. Тэд парламентын гишүүдийн зарим нь хууль бусаар суудал авсан гэж үзэж байна. Гэсэн хэдий эрх баригч намын тангараг өргөх ёслолыг Дака хотод телевизээр дамжуулан үзүүлжээ. Бангладешийн сонгууль айдас түгшүүр дунд болж өнгөрснийг дэлхий даяар ажиглан харж байв. Сонгуулийн өдөр 100 гаруй санал хураах байрт гал тавьж, 18 хүнийг буудан хороосон юм. Хатагтай Хасина нь 1996-2001 он хүртэл улс орныг удирдахдаа ардчиллыг дэмжиж ажиллана гэж амлаж байжээ. Харин түүнийг дахин сонгогдсоны дараа эсэргүүцэгчид тэмцлээ үргэлжлүүлж, Засгийн газарт шахалт үзүүлэх зорилгоор авто зам, төмөр замуудыг хааж эхэллээ.