
Далайн 90 метрийн гүнээс 411 см урт, 160 кг жинтэй далайн ховор төрлийн наймаалж Японоос олджээ. Өнгөрсөн долоо хоногт мөн Өмнөд Калифорнийн эргээс Фукушимагийн атомын цахилгаан станцын цацраг идэвхит бодисонд хордсон аварга биет олдсон юм. Харин Японы загасчны торонд 160 кг жинтэй наймаалжны нэг төрөл баригдсан гэнэ. Далайн гүнээс ийм ховор амьтан олдоно гэдэг бараг боломжгүй зүйл ажээ. Энэ амьтан нь Японы эртний үлгэр туульст гардаг далайн мангасыг санагдуулж байгаа юм. 2012 онд Японы үндэсний шинжлэх ухааны музейн ажилтнууд анхны аварга биетийг олж байсан түүхтэй. Далайгаас аварга биетүүд олдох болсон нь Фукушимагийн гамшигтай холбоотой гэж зарим эрдэмтэд үздэг.