
“Rhode Island” хэмээх жижигхэн арлын оршин суугч эмэгтэй золгүй байдлаар амиа алдсан ээжийнх нь авсанд өөр хүний цогцос орсон болохыг олж мэджээ. Түүний ээжийг оршуулах үеэр энэ явдал ил болсон байна. Ээж Маргарет Поркагийн цогцсыг тус арал дээр адилхан цагт нас барсан Канад эмэгтэйнхтэй андуурсан байсан гэнэ. Ээжийнхээ цогцсыг чандарлах гэж байсан хүүхдүүд нь энэ явдлын дараа ихэд балмагдсан байна.