
“12 жилийн боолчлол” кино Алтан бөмбөрцөг наадмын 7 төрөлд нэр дэвшиж, гурван шилдэг шагналын эзэн болжээ. Тодруулбал, хөгжим болон инээдмийн төрлийн шагналыг авч, шилдгийн шилдэг бүтээлээр шалгарсан байна. Ийнхүү 1970-аад оны авилгалын үеийг харуулсан кино 71 дэх удаагийн Алтан бөмбөрцгийн од нь болж чадлаа. Боолын хөдөлмөр эрхэлж байсан гурван хар арьст залуугийн бодит түүхээс сэдэвлэсэн уг киноны жүжигчин Леонардо Ди Капрео шилдэг эрэгтэй жүжигчин болжээ. Мөн Мексикийн кино уран бүтээлч Алфансо Гуарон “Gravity” хэмээх адал явдалт киногоороо шилдэг найруулагчаар тодорсон байна. Энэ удаагийн наадмыг дэлхийн өнцөг булан бүрээс 90 гаруй сэтгүүлч сурвалжилсанаараа онцлог болжээ.