
Энэтхэгийн шинээр сонгогдсон удирдагчид Дели хотын эмэгтэйчүүдийг сайн дурын бүлгэмүүд хүчирхийллээс хамгаална гэж найдаж байна. Эдгээр бүлгэмүүдэд тулааны урлагаар бэлтгэгдсэн эмэгтэй цэргүүд байх юм. Тэд шөнийн цагаар Дели хотод эргүүл хийж, эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хамгаална. Өнгөрсөн онд автобусаар зорчиж явсан 23 настай эмэгтэйг бүлэглэн хүчирхийлж, амь насыг нь хохироосон хэрэг гарсан. Энэ хэрэгтэй холбоотойгоор шөнийн цагаар тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хамгаалах үүргийг дээрх ажилтнууд гүйцэтгэх юм.