
Францын хөдөө нутагт сүрэг хонинуудыг хүчиндэж, хэрцгийгээр нядалсан хэрэг гарлаа. Тус улсын баруун өмнөд мужийн Перпиньян хотын ойролцоо зорчиж явсан хүмүүс тэдгээр хонийг олсон байна. Хэргийг шалгаж үзээд тэдгээр амьтдыг хүчиндэж, ул мөрөө баллахын тулд нядалсан нь үнэн болохыг тогтоолоо. Амьтны эрхийг хамгаалагчид хэргийн үнэн зөвийг шийдэж өгөхийг хүсч байна. Үүнээс гадна хэрэг гарсан шөнө Луара мужид үхсэн морьдыг олжээ. Гэхдээ цагдаа нар энэ хоёр хэрэг хоорондоо холбоогүй гэж батласан байна.
Эх сурвалж: http://www.mirror.co.uk/news/world-news/sheep-horse-found-sexually-abused-3016089
Сэтгэгдэл (2)