Циркийн жүжигчин Анастасия 4 тонн жинтэй машиныг үсээрээ чирж, олон нийтийг алмайруулжээ. Энэхүү амжилтыг тэр даруй Геннисийн номонд бүртгэсэн байна. Өмнө нь 53,4 кг жинтэй ачааг үсээрээ өргөж, энэ төрлийн дээд амжилтыг тогтоож байжээ. Анастасия бүсгүй Польш улсаас гаралтай боловч Лондонд амьдарч, био химич мэргэжлээрээ суралцдаг аж. Гэсэн хэдий ч циркийн урлагаар хичээллэх гайхамшигтай боломж түүнд нээгдсэн гэнэ. Энэ үедээ тэрээр гайхалтай бат бөх үсээрээ амжилт олох боломж буйг анзаарсан байна.






Сэтгэгдэл (2)