
Афганистаны Гильменд мужид 7 хоногийн өмнө 10 настай охин амиа золиосолж, халдлага үйлдэхээр завдсан юм. Олон нийтийг цочроосон энэ хэргийг мөрдөн шалгах явцад охин гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, зовж байсныг илрүүлжээ. Одоо түүнийг мужийн асран хамгаалах төвд аваачсан бөгөөд ерөнхийлөгч Хамид Карзайгаас түр оршин суух газар гаргаж өгөхийг хүссэн байна. Охиныг Талибын бүлэглэлийн командлагчийн дүү гэж таамаглаж байсан ч аав, ах нь зодож, дарамталсаны улмаас амиа хорлохыг завдсан нэгэн байжээ. Одоо тэрээр гэртээ харихыг хүсэхгүй байгаа гэнэ. Ерөнхийлөгч Хамид Карзай сэтгэл зүйн дарамтанд орсон охиныг асран халамжлахаа амлажээ.