
Ливан дахь Сирийн дүрвэгсдийн тоо 868 мянга болж, өнгөрсөн долоо хоногийнхоос 240 мянгаар нэмэгдсэн байна. Тэдэнд яаралтай орогнох байр гаргаж өгөх шаардлагатай байгааг НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд зөвлөлөөс мэдэгдлээ. Одоо 48 мянга гаруй дүрвэгч албан ёсоор бүртгэлээ баталгаажуулахаар хүлээж буй ажээ. Өнгөрсөн долоо хоногт дүрвэсэн хүмүүсийн 7000 мянгад нь эмнэлгийн тусламж хүргэж чаджээ. Гурван жилийн турш үргэлжилсэн Сирийн иргэний дайны улмаас 100 мянган хүн амиа алдаад байгаа юм. Харин Ливан зэрэг хөрш орнуудад дүрвэгсдийн тоо 2 сая хол давжээ.