
Швед улсын иргэн есөн эмэгтэйд сав шилжүүлэн суулгах анхны мэс заслыг хийжээ. Уг мэс засалд орсон эмэгтэйчүүд бүгд хүүхэд төрүүлэх чадвартай болсон гэж судалгааны багийнхан мэдэгдсэн байна. Готенбергийн их сургуулийн доктор Матс Брэнсторм энэхүү туршилт нь жирэмсэн болохыг хүсч буй эмэгтэйчүүдэд үр өгөөжөө өгнө гэж ярьсан байна. Зөвхөн Их Британид гэхэд төрөлхийн савгүй эсвэл умайн хүзүүний хорт хавдрын улмаас нөхөн үржлийн эрхтэнээ авахуулсан 15 мянган эмэгтэй байдаг гэнэ. Өмнө нь Турк, Саудын Арабт ийм хагалгаа хийж байсан ч эмэгтэйчүүд хүүхэдтэй болж чадаагүй юм. Харин Шведэд хийсэн дээрх туршилтыг хэрхэн хийсэн, савыг яаж суулгасан талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэхээр болжээ. Эмэгтэйн савыг умайд холбох боломжгүй учраас байгалийн жамаар жирэмсэн болж чадахгүй гэнэ. Гэхдээ өндгөн эсийг боловсруулж чадах юм.
Сэтгэгдэл (4)