
Дуучин Мадонна Швейцарьт гэр бүлийн хамт амарсан зурагнуудаа Инстаграмд байршуулжээ. Гэтэл 13 настай Рокко хүүгийнхээ архи барьсан зургийг олон нийтэд дэлгэсэн нь маргаан дагуулж эхэллээ. Шейцарьт 16-аас дээш насныхан архи хэрэглэхийг зөвшөөрдөг бол Мадоннагийн хүү дөнгөж 13-тай. Бүтэн өдрийн турш сэтгэгдлээр булуулсан энэ зурганд Мадонна “Хэн ч архи уугаагүй. Тайвшир. Бид зүгээр л хөгжилдсөн юм” хэмээн тайлбар хийсэн байна. Харин цахим ертөнцийнхөн түүний энэ тайлбарт итгэсэнгүй... Рокко ээжтэйгээ хэд хэдэн удаа тайзан дээр хамтарч дуулж, бүжиглэж байжээ.



