“Google” компани 3,2 тэрбум долларын хөрөнгөөр өндөр технологийн “Nest” хэмээх орчин үеийн, дэвшилтэт бүтээгдэхүүнийг худалдан авлаа. Уг бүтээгдэхүүнийг 2010 онд Apple компанийн инженерүүд зохион бүтээсэн юм. Энэ нь гэр доторх энергийг хадгалах бөгөөд агаар хэмжигчтэй учраас температурыг тохируулах зориулалттай. Мөн утаа илрүүлэгчтэй тул хэрэглэхэд тун хялбар. Google компани уг бүтээгдэхүүнээр дамжуулан гэр ахуйн бүтээгдэхүүний бизнес эрхлэх таатай боломж бий болж байгаа гэж үзэж байна. Nest брэндийн нэр Google компанийн бүтээгдэхүүний жагсаалтад багтах юм. 2011 онд iPod анх удаа хэрэглэгчдийн гар дээр хүрч байсан бол тус компани дээрх бүтээгдэхүүний эрхийг худалдаж авсанаар улам хөгжүүлж, нийтийн хэрэглээ болгоход анхаарах юм.