Joal-Fadiouth бол Сенегалын эрэгт орших бяцхан тосгон юм. Эргээс нилээд зайтай орших энэ арлын оршин суугчдын амьжиргааны гол эх үүсвэр нь загасчлал, газар тариалан аялал жуулчлал гэнэ. Энэ нутгийн 400 метр урттай модон гүүрийг тэр чигт нь хясааны дунгаар чимэглэжээ. Хэдэн зууны турш дунг шүтэж ирсэн ард түмэн бүхий л бүтээн байгуулалтыг ганцхан энэ бүтээгдэхүүнээр хийдэг гэж хэлж болно. Жилдээ хэдэн сая дунгаар зам, гүүр, барилгыг чимэглэдэг. Хэрэв та энд зочилбол хаа сайгүй дунгаар хийсэн бүтээл байгааг анзаарах болно. Тосгоны 40 мянган оршин суугчдын 90 хувь нь христийн шашинтай үлдсэн хэсэг нь лал шүтдэг байна. Гэсэн хэдий ч шашин шүтлэг харгалзүйгээр нас барагсдаа нэг дор оршуулж ирсэн өвөрмөц соёлтой ажээ.











