
Хятадын эх баригч эмчийг шинээр төрсөн хүүхдүүдийг хүний наймааны гэмт хэрэгтнүүдэд зарсан ялаар цаазаар авч магадгүй болжээ. Хэрэгтэн Жан Шусия долоон хүүхэд хулгайлсан болохыг Шаанси мужийн шүүхээс тогтоосон байна. Золиос болсон нярай хүүхдүүдийн зургаагийнх нь амийг аварсан боловч нэг нь нас барсан юм. Тэрээр хүүхдүүдийн эцэг эхэд эдгэрэхэд хэцүү халдварт өвчнөөр нас барсан хэмээн худал хэлж, гэмт хэргийнхээ золиос болгодог байжээ. Алга болсон нэгэн хүүхдийн эцэг, эх цагдаа нарт хандсанаар хэрэг илэрсэн билээ. Хятад улс гэр бүл төлөвлөлтийн хатуу бодлого баримталсан нь олон хүүхдийн хувь заяа, эрүүл мэндээр тоглосныг энэ хэрэг батлан харуулж байна.
Сэтгэгдэл (1)