
Хятадын пуужин технологийн эрдэмтдийн бүтээсэн төмөр зүрхийг Тианжу гэдэг нэртэй нэгэн хонинд суулгасан байна. Хиймэл төмөр зүрхтэй болсон энэ хонь 62 хоног амьдарсан бөгөөд дараа нь түүний зүрхний батарейг солиход хүрсэн байна. Зүрхний өвчтэй хүмүүст хиймэл зүрх суулгадаг болсон цагаас хойш нилээн олон жил өнгөрчээ. Эрдэмтэд Тианжуд хиймэл зүрх суулгахын тулд түүний цусыг хөргөх тусгай аргыг хэрэглэсний ачаар мэс ажилбарыг нилээн удаан хугацаагаар үргэлжлүүлэх боломжтой болсон билээ. Хятад улсад зүрхний өвчний улмаас шаналж яваа 16 сая гаруй хүн байдаг. Тианжу хонинд хиймэл зүрх суулгасан энэхүү туршилт нь хүний биед хиймэл эрхтэн суулгах талаар цоо шинэ туршлага хуримтлуулахад чухал ач холбогдолтой болжээ.