
Домогт AK-47 винтов бууг үндэслэгч Михайл Калашников өнгөрсөн 12-р сард 94 насандаа таалал төгссөн билээ. Калашниковыг оршуулах ёслолд Оросын ерөнхийлөгч В.Путин зэрэг нэр нөлөө бүхий хүмүүс оролцсон юм. Тэрээр нас барахынхаа өмнө сүмд залбирч, буунд оногдсон хүмүүсийн төлөө залбирч байсан гэнэ. Тэрээр “Миний буугаар хүмүүсийг хөнөөсөн. Тиймээс хэдийгээр дайснууд ч гэсэн тэдний үхэлд тодорхой хэмжээгээр буруутай” хэмээн хэвлэлд ярьж байсан ажээ. Сонирхуулахад, тус бууны загварыг 1945 онд буюу дэлхийн хоёрдугаар дайны сүүлийн жилд гаргаж, 1946 онд армийн зэвсэг болгож байжээ. Хямд үнэтэй, хэрэглэхэд хялбар байсан учраас цэргийн гол зэвсэг болгожээ.
Сэтгэгдэл (2)