
Өнгөрсөн бямба гаригт Баруун Виржиняд химийн элемент асгарч, ундны ус бохирдон, 300 мянган хүн цэвэр усны эх үүсвэргүй болсон билээ. Тэгвэл дэлхий даяар, ялангуяа Өмнөд Ази, Африкийн сахарын цөлийн орчимд амьдардаг хүмүүс цэвэр усны хомсдолд өдөр бүр орж байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 768 сая хүн баталгаагүй ундны ус хэрэглэж байгаа гэсэн дүн гаргажээ. 185 хүн сая гол, мөрөн зэрэг гадаргуугийн усаар өдөр тутмын хэрэгцээгээ хангадаг ажээ. Дэлхий дээр 2,5 сая буюу нийт хүн амын 36 хувь нь зориулалтын угаалгын өрөөнд усанд орж чаддаггүй гэсэн дүн бий. Чанарын баталгаагүй ус хэрэглэх нь хүмүүсийн нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна.