
Өчигдөр Туркийн цагдаа нар Сирийн хилийн орчимд байрладаг “Хүмүүнлэгийн тусламжийн сан” хэмээх буяны байгууллагын байр луу дайрч, хоёр ажилтныг нь баривчилжээ. Энэхүү үйлдлээ Аль-Кайдагийн террорист үйл ажиллагааны эсрэг алхам хэмээн тайлбарлаж байгаа юм. Харин тус байгууллагын удирдлагууд Туркийн хамгийн том сайн дурын ажиллагааны Сири дэх тусламжийг зогсоох гэсэн оролдлого гэж үзэж байна. Нөгөө талаар Израйлийн түрэмгий үйл ажиллагаа гэнэ. Турк, Израйльчууд цэрэг, эдийн засаг, шинжлэх ухааны хувьд Америктай ойр холбоотой байдаг. Саяхнаас Туркийн хүмүүнлэгийн тусламжийн сан Сирид туслаж эхэлсэн юм. Энэ байгууллага 100 гаруй оронд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Сирид барьцаалагдсан Туркийн сэтгүүлчдийг суллахад идэвхи чармайлт гаргах болсон юм.