
Архи хэтрүүлэн хэрэглэх нь үхлийн аюултай болохыг Беверли Пикорер бүсгүйн жишээ батлан харуулж байна. Тэрээр нэг өдрийн дотор 24 хундага архи, 7 лааз пиво уужээ. Өдгөө ердөө 35 настай бүсгүй сүүлийн 8 сарын турш орондоо хэвтэн эмчлүүлж байна. Архи хэтрүүлэн хэрэглэснээс элэгний хатууралтай болж, шүд нь шарлаж, ярих чадвараа алджээ. Беверлиг аврах ямар ч аргагүй бөгөөд орондоо хэвтэж, өдөр хоногийг өнгөрүүлж буй ажээ. 20 настайгаасаа эхлэн архи ууж эхэлсэн бүсгүй 6-15 насны дөрвөн хүүхэдтэй бөгөөд Антони хэмээх 31 настай сүйт залуутай ажээ. Архийг нэг дор хэтрүүлэн хэрэглэх нь ийм хор хөнөөлтэй юм байна шүү.