
51 настай Дани эмэгтэйг Нью Дели хотын галт тэрэгний буудал дээр хүчиндэж, дээрэмдсэн хэргийг цагдаа нар шалгаж байна. Данийн жуулчин зочид буудлын өрөөгөө ололгүй, ганцаараа төөрч явахад зургаан этгээд бүлэглэн хүчирхийлжээ. Мөн Энэтхэг улсад жуулчлахаар очсон Польш эмэгтэйг танксинд суухад нь хүчирхийлж, зодсон хэрэг гарч байсан ажээ. Өнгөрсөн онд 23 настай бүсгүйг зургаан этгээд бүлэглэн хүчирхийлсэн аймшигт хэрэг гарсан нь эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэх шаардлага тулгарсаныг харуулсан юм.
Сэтгэгдэл (4)