
Өчигдөр БГД-ийн 1-р хороо “Алтай” хотхоны 31-р байрны цахилгаан шатны хонгилд гэрээгээр ажиллаж байсан “Хас жийп” ХХК-ны цахилгаанчин 55 настай эрэгтэй Г нь 12 давхарын цахилгаан шатны хонгилоор унаж нас барсан байна. Хэргийг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. Цахилгаан шатны хонгилд унаж нас барсан харамсалтай хэрэг энэ долоо хоногт эхэлж байхад дөрвөн ч удаа гарлаа. Энэ хэрэгт холбогдох байгууллагууд нь анхаарал тавьж ажиллах хэрэгтэй байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/