
СБД-ийн наймдугаар хороонд өчигдөр 11.00 цагийн үед “Мөнгөн-завъяа” дэлгүүрийн худалдагч 24 настай эмэгтэй А-аас 25-30 орчим насны үл таних залуу 10 ширхэг алтан сүүжин ээмэг, 15 ширхэг алтан бөгж саванд хийлгэж аваад “Central tower”-т ороод эгчээсээ мөнгө авч өгнө гээд залилж зугтсан байна. Хэргийг СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/