
Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны 54 настай эмэгтэй Ч-гийн гэрээс бэлэн биет 1.180.000 төгрөг, 70 ам доллар, бусад эд зүйлс алдагдсан байна. Хэргийг ЧД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Сар шинийн баяр ойртож байгаа энэ өдрүүдэд иргэд их хэмжээний бэлэн мөнгөтэй явж дээрэмдүүлж байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Мөн орон байраа эзэнгүй, харуул хамгаалалтгүй орхиж явсанаас эд зүйлээ алдаж байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/