Та хүүхдээ цэцэрлэгтээ юу сурч мэдэж, яаж тоглож байгаа бол гэж санаа зовдог уу. Тэгвэл одоо санаа зовох зүйлгүй болжээ. Та ухаалаг утас, компьютерээ ашиглан хүүхдээ цэцэрлэг дээрээ юу хийж байгааг камераар үзэх боломжтой болж байна. Энэ туршлагыг Хан-Уул дүүргийн 67 дугаар цэцэрлэгийн хамт олон нэвтрүүлжээ. Тус цэцэрлэг 16 анги танхимаа камержуулсан бөгөөд хэрвээ хүсвэл хүүхэдтэйгээ шууд харилцаж болох гэнэ. Ингэснээр багш, хүүхэд, эцэг эхийн харилцаанд улам сайнаар нөлөөлнө гэж үзэж байгаа аж.
Ерөнхий сайдын ивээл дор “Монголын ирээдүй эрүүл хүүхэд” ТББ-аас явуулж буй “Мэдээллийн технологи бидний амьдралд” төслийн хүрээнд энэ ажлыг хэрэгжүүлсэн юм. Цаашид эцэг эхчүүдийн санал хүсэлтэд тулгуурлан бусад цэцэрлэгт ч энэ системийг суурилуулж болно гэлээ



















































