
Египетийн ард түмэн өнгөрсөн оны долдугаар сард Мухамед Мурсийг засгийн эрхнээс түлхэн унагаснаас хойш улс төрийн тогтворгүй байдалтай амьдарч байгаа юм. Шинэ үндсэн хуулиа батлахаар хоёр өдрийн турш бүх нийтийн санал асуулга явуулсанаар нийт хүн амын 90 хувь нь дэмжсэн гэсэн дүн гарлаа. Гэхдээ санал хураалтын дүнг сонгуулийн дээд хороо албан ёсоор баталгаажуулах учиртай. Санал хураалт эхэлсэнээс 72 цагийн дотор нийт сонгогчдын 50-иас дээш хувь нь шинэ үндсэн хуулийг зөвшөөрсөн гэсэн дүн гараад байсан юм. Ийнхүү Египетчүүд шинэ үндсэн хуулиа дэмжсэнээр парламент, ерөнхийлөгчийн сонгууль явуулах боломжтой болжээ.