
Цагдаагийн байгууллагын уйгагүй ажиллагааны үр дүнд өчигдөр буюу 01 дүгээр сарын 15-ны өдөр уг гэмт хэргийг үйлдсэн 55 настай Б гэгчийг баривчлан саатуулсан байна. Тэрээр гэмт хэргийн замаар олсон мөнгөөрөө "Toyota kluger" маркийн автомашин худалдан авч үүнийгээ унаж яваад баригдсан байна.
Мөн уг хэрэгт холбоотой хоёр этгээдийг урд шөнө Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс олж баривчлан саатуулсан байна. Тэд бас хулгайлж авсан мөнгөөрөө 2 машин худалдан авч унаж яваад саатуулагдсан бөгөөд зохион байгуулалтай энэхүү бүлэг хулгайн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-4 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)