
Хятадын элчин сайд Африкийн орнуудад айлчлахдаа Японы ерөнхий сайд Шинзо Абегийн нэр хүндэд халдаж, улс орны сүр хүчийг гутаан доромжилсон байна. Японы талаас Хятадууд өөрсдийн дипломат зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд Япончуудыг гутаасан хэмээн үзэж байна. Этиоп улсад айлчлах үеэрээ Хятадын элчин сайд Се Сяоянь “Шинзо Абе бол Ази дахь хамгийн том гай таригч” гэж хэлсэн ажээ. Мөн өнгөрсөн сард Японы өдүүлсэн дайнаас нас барсан 2,5 сая хүний дурсгалыг хүндэтгэх Ясукини цогцолборт айлчилсаныг буруутган ярьж явжээ. Японы элчин сайд хэвлэлийн бага хурал зарлаж, дэлхийн хоёрдугаар дайны золиос болсон хятад эмэгтэйн зургийг барин “Бүс нутгийн зөрчлийг хурцатгаж, нэр хүнд гутаасныхаа төлөө уучлалт гуйх хэрэгтэй” хэмээн ярьжээ. Тэрээр мөн Африкт айлчилж, Япончуудын талаар зөв ойлголт өгнө гэдгээ мэдэгдлээ.