Самбо бөхийн
насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Буянт-Ухаа спортын
ордонд эхэлнэ. Хоёр өдрийн турш үргэлжилэх тус тэмцээний техникийн зөвлөгөөн
өчигдөр болж өнгөрсөн юм. Барилдааны самбо ба спорт гэсэн хоёр төрлөөр болох улсын
аварга шалгаруулах тэмцээнд спортын төрөлд эрэгтэй 52, 57, 62, 68, 74, 82, 90,
-100 ба +100 кг, эмэгтэй 48, 52, 56,
60, 64, 68, 72, -80, +80 кг жингүүдэд
өрсөлдөж аваргаа тодруулна. Тэгвэл барилдааны төрөлд эмэгтэй төрөлгүйгээр
зөвхөн эрэгтэй 52, 57, 62, 68, 74, 82, 90, -100, +100 кг-ын жингүүдэд
шилдэг нь тодорох учиртай. Энэхүү
тэмцээний гол зорилго нь ирэх тавдугаар сард болох самбо бөхийн Азийн аварга
шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдаа сонгох шалгаруулах ажээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)