Өмнөд Африкийн номлогч Лесего Даниел дагалдагчидтай байнга өвс идэхийг санагдуулдаг туйлын сонин хүн юм. Тэрээр “Бурхан биднээр өвс идүүлэхийг хүсч байгаа. Тиймээс бурханы хүслийг гүйцэлдүүлсэн нь хамгийн ойр байх болно” гэж сургадаг гэнэ. Фэйсбүүк хуудаснаа өвсөөр хооллогсдын зураг нийтлэсэн нь хүмүүсийн сонирхлыг хамгийн их татжээ. Тэдний дотор хуулийн ангийн оюутан Росемари Феда байх бөгөөд тэрээр өвс идсэний ачаар хоолойны өвчнөөс ангижирсандаа сэтгэл хангалуун байна. Мөн өвс идэж, үхлээс аврагдсан гэдэгтээ итгэж буй цөөнгүй байгаа аж. Гэвч харамсалтай энэ зөвлөгөөг дагаж, хэрэгжүүлсэн хүмүүсийн дийлэнхийнх нь гэдэс өвдөж, харшлах болжээ. Сонирхолтой, энэ зөвлөгөөг хэрэгжүүлсэн хүн 1000-д хүрээд байгаа гэнэ.







