Германы Дортмунд багийн довтлогч Роберт Левандовскид Байернаас гадна Европын шилдэг 12 багаас санал ирсэн гэдэг мэдээлэл ил болжээ. Өнгөрсөн хавар Моуриньо түүнтэй утсаар ярилцсан аж. Ингээд зуны солилцоо наймааны үеэр түүний араас багууд жинхэнэ хөөцөлдөх шиг л болсон. Англиас л гэхэд МанЮ, Ман Сити, Челси, Тотенхам, Арсенал, мөн Интер, Ювентус, Рома, бүр Зенит, Шахтёр-с хүртэл санал тавьсан байна. МанЮ гэхэд жилийн 6 сая, МанСити 7 саяын цалинтай санал болгож. Гэвч Дортмунд түүнтэй жилийн 2,5 саяын гэрээ байгуулахыг хүссэн байна. Мөн Реал Мадрид Левад 10 саяын цалин амлаж ч байжээ. Гэвч Лева эхлээд Байернтай аман гэрээ хийж тохиролцсон байсан учраас өөр багуудын саналаас татгалзсан гэнэ. Байерн ч түүнд татгалзахын аргагүй санал буюу жилийн 11 сая еврогын цалин өгөх болсоныг бид мэдэж байгаа. Гэхдээ энэ цалингын тэн хагас нь Германы татварт төлөгдөх учиртай. Энэ бол түүний шийдвэр.
24tsag.mn



















































