Хэдхэн долоо хоногийн өмнө бид Хятадын Твиттер болох Weibo-д од болсон үзэсгэлэнт бүсгүй эрэгтэй хүн байсан талаар мэдээлж байсан билээ. Тэгвэл тус сүлжээнд од болон гялалзаж, охидын хайрыг татсан 23 настай Ячен Шин гэдэг эрэгтэй загвар өмсөгч үнэн хэрэгтээ эмэгтэй хүн байжээ. Ячен охин үсээ тайруулж, эрэгтэй хувцас өмссөнөөр дүрээ гайхалтай өөрчилж чадсан гэнэ. Урлагийн сургуульд суралцдаг тэрээр 173 см өндөртэй, эршүүд төрхтэй ажээ. Мөн эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн шигшээ багт тоглодог байна.











