
АНУ –ын хамгийн алдартай хөгжмийн суваг болон MTV –гээс бэлтгэн явуулдаг “16 настай жирэмслэлт” нэртэй нэвтрүүлэг Америкийн нийгэмд ихээхэн эерэг нөлөө үзүүлж байгаа бололтой. Тус нэвтрүүлэг уг сувгаар гарч эхлэсэн цагаас хойш АНУ-ын өсвөр насны охидын жирэмслэлт эрс багассан болох нь судалгаагаар тогтоогджээ. Энэ жилийн судалгааг өмнөх жилүүдийн тоон судалгаатай харьцуулан үзвэл хамаагүй бага тоо гарсан аж. Ийнхүү өвсөр насныхны жирэмслэлт багассан нь дээрх нэвтрүүлгийн ач тус хэмээн хөндлөнгийн ажиглагчид мэдээлсэн байна.