“Эрдэнэс МГЛ” –ын дэд захирал Г.Тэмүүлэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болжээ. Г.Тэмүүлэн нь МАН –ын залуучуудын байгууллагын дэд тэргүүний ажлыг гүйцэтгэдэг МАН –ын намын залуу лидерүүдийн нэг юм. Нам нь сонгуульд ялагдал хүлээж МАН –ын харьяалалтай олон арван жирийн дарга нар ажил төрлөөсөө тодорхой шалтгаангүйгээр хусагдсан. МАН –аас хамгийн сүүлд албан тушаалтайгаа үлдсэн “Эрдэнэс МГЛ” –ын дэд захирал АН –ыханд таалагдсан бололтой. Түүнийг Лондон руу ажиллаар явсан хойгуур нь ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг нь гаргажээ. Тэрбээр “Эрдэнэс МГЛ” компанийн дэд захирлаар ажиллаж байх үедээ Оюутолгойн гэрээ байгуулахад Монголын талын эрх ашгийг хамгаалахад хүчин чармайлт гаргасан гэдэг. Тиймээс түүнийг “Оюутолгой” компанийн ТУЗ –ийн Монголыг төлөөлөх гурван гишүүний нэгээр томилсон юм.




















































Сэтгэгдэл (1)