
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ирэх долоо хоногийн Лхагвар гаригт Швейцарийн Женев хотноо болох Сирийн хэлэлцээрийн асуудлаар мэдэгдэл хийлээ. Тэрээр Европ, Ойрхи Дорнодын орнуудад айлчлал хийж ирсэнийхээ дараа Сирийн босогчдын тал энэхүү хэлэлцээрт зайлшгүй оролцох шаардлагатай гэдгийг анхааруулсан байна. Сирийн хямралыг зогсоох зорилготой тус хэлэлцээрт хөндлөнгийн орнуудаас илүү сөргөлдөгч талуудын оролцоо чухлыг онцолж байна. 34 сарын турш үргэлжилсэн иргэний дайны улмаас 100 мянган хүн амь үрэгдсэн нь манай гариг дээрх хүн төрөлхтний эрхийг зөрчсөн хамгийн ноцтой асуудал болсон юм. Тиймээс ирэх долоо хоногийн уулзалт хямралыг шийдвэрлэхэд чухал алхам болно гэж оролцогчид найдаж байна.