
Чеченьд шинээр төрсөн хүүхэддээ сайхан нэр өгсөн эцэг эхчүүдэд бэлэн мөнгө өгдөг байна. Энэ долоо хоногт Профет Мухаммед нэртэй бяцхан хүүгийн гэр бүлийнхэн 10 компаниас нийтдээ 1000 долларыг бэлэг болгон авчээ. Чечений ерөнийлөгч Рамзан Кадиров хүүгийн эцэг эхтэй биечлэн уулзаж, баяр хүргэлээ. Чечений эрүүл мэндийн яамнаас 126 хүүхэд дээрх урамшууллыг авсан байна. Гэхдээ Чечень тийм ч баян орон биш бөгөөд НҮБ-аас хүн амынх нь тал хувь өдөрт 1,1 долларын орлоготой гэсэн дүн гаргасан байдаг.