
Өмнөд Солонгосын батлан хамгаалах яам Хойд Солонгосын зүгээс өдөөн хатгасан хэвээр байвал, хариу цохилт өгөх болно гэж мэдэгдлээ. Хойд Солонгосын өдөөн хатгалгыг харгалзан энэ сарын 15-нд томоохон хэмжээний цэргийн сургуулилтаа цуцалсан байна. Харин Хойд Солонгосчууд цөмийн дайн эхлүүлэх туршилт хийж байгаа гэж сүрдүүлсэн ажээ. Хэрэв дайн эхлэвэл хоёр Солонгосын харилцаа үгүй болж, төсөөлж болшгүй гамшиг авчирна гэсэн байна. Иймэрхүү сүрдүүлэг Сөүл хотноо жил бүр зохион явуулдаг цэргийн сургуулилтын үеэр гардаг гэнэ.