Шувууны баасаар төрөл бүрийн хэлбэр, хэмжээтэй гоёл чимэглэлийн зүйл хийж байна. Английн уран бүтээлч, 30 настай Францис Уардворд Жонс хэмээх бүсгүй очир эрдэнэ, бадмаараг зэрэг үнэт чулууны хэлбэрийг дууриалган бүсгүйчүүдийн хэрэглээний гол зүйлийг урлах болжээ. Эдгээрийг бүгдийг нь шувууны баасаар хийж байгаад хэн ч итгэмээргүй. Тэрээр гол материалаа даавуунд наалдуулж, хатаагаад дараа нь өнгөлж, уран бүтээлээ туурвидаг байна.





