
Хятадууд манай орноос талын саарал чоныг хомроглон хядаж байна. Манайхнаас нэг бүтэн чоныг 100-180 мянган төгрөгөөр худалдан авч хууль бусаар хил давуулан 1.5-3.5 саяд хүргэж зардаг гэнэ. Сүхбаатар аймгийн Бичигтийн боомт, Дорнод аймгийн Баянхошууны боомтоор агнасан чоноо хууль бусаар хил давуулах гэж байгаад баригдаж байжээ.
Чоныг эд эрхтэнээр нь задалж зардаг бөгөөд зөвхөн нэг соёо нь гэхэд л 300 мянган төгрөг хүрдэг аж. Сүүлийн жилүүдэд манай орны саарал чонын тоо толгой эрс багасаж байгаа гэсэн мэдээллийг холбогдох хүмүүс өгч байна. Хятадад тун удахгүй болох гэж буй Цагаан сарын баярын хамгийн хүндтэй бэлэг нь талын саарал чоно болдог гэнэ.
24tsag.mn
Сэтгэгдэл (2)