
Төв Африкийн бүгд найрамдах улсын шилжилтийн парламент нийслэл Бангуй хотын дарга Катерина Самба-Пансаг тэргүүнээрээ сонгожээ. Тэрээр өнгөрсөн гуравдугаар сард Селекагийн босогчдын толгойлогч Мишель Жотидад ялагдаж байв. Тус улсад үүссэн үндэстэн хоорондын мөргөлдөөний улмаас 1 сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа юм. Францын колони байсан, далайд гарцгүй энэ улсад Селекагийн босогчид хяналтаа тогтоосны улмаас аллага, хүчирхийлэл газар авсан билээ. Энэ үед түр удирдагч сонгосоноор 4,6 иргэнд амар, тайван байдлыг авчирна гэж найдаж байна. Тэр дундаа анх удаагаа эмэгтэй хүн сонгогдсон талархаж буй ажээ. Төв Африкийн бүгд найрамдах улсад энхийг сахиулахаар Францын 1,600 цэргийг байрлуулсан юм. Гэвч хүчирхийллийг зогсоож чадаагүй бөгөөд өнгөрсөн гуравдугаар сараас хойш 2000 гаруй хүн амиа алджээ. Тиймээс Европын холбооноос 1000 гаруй цэрэг нэмж илгээхээр болсон байна.