
Энэтхэгийн сайд Шаши Тарурын эхнэр Сунанда Пушкар хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан болохыг тагнуулчид баталлаа. Сунанда Пушкар Дели хотын нэгэн зочид буудлын өрөөнд нас барсан байдалтай олдсон юм. Хэвлэлүүдэд 52 настай Пушкар хатагтайг нөхрийнхөө нууц амрагийн явдлаас амиа алдсан гэж бичиж байжээ. Түүний нөхөр Пакистаны сэтгүүлч бүсгүйтэй нууц амрагийн харилцаатай гэсэн мэдээлэл тархсан юм. Харин тагнуулчдын мэдээлэлд хосууд аз жаргалтай амьдарч байсан тухай өгүүлжээ. Шаши Тарур нь 2012 оноос Энэтхэгийн хүн амын хөгжлийн сайдаар ажиллаж байгаа ажээ.
Сэтгэгдэл (1)