
АНУ-ын зүүн эрэгт 20-30 см зузаан цас орсоны улмаас 2000 гаруй нислэгийг цуцалжээ. Ойрын өдрүүдэд Нью-Йорк хотын хойд хэсэг, Коннектикут мужийн өмнөд хэсэг, Нью Жерсигийн ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг цаг уурчид анхаарууллаа. Мөн дунд сургуулийн сурагчдын хичээлийн хуваарьт өөрчлөлт оруулж, эрт тараах болсон байна. Нью-Йорк хотын дарга Билл де Бласио онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байж, нийтийн тээврийн хэрэгслээр зорчихыг иргэдэд сануулжээ. Ердөө нэг долоо хоногийн өмнө АНУ-ын зүүн хойд мужуудад цаг агаар сүүлийн 20 жилд байгаагүйгээр хүйтэрч, 13 хүн нас барсан юм.