2011 оны есдүгээр сарын 25-нд шилжих шөнө Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын төвд орших Баруун Чойрын хийдээс Ногоон дарь эх бурхан хулгайд алдагдсан гэмт хэрэг үйлдэгдсэн бөгөөд сэжигтэн этгээд одоо хүртэл баригдаагүй байгаа аж. Уг хулгайд алдагсан Ногоон дарь эх бурхан нь 1691 онд бүтээгдсэн. 21 Дарь эхийн шинжийг агуулсан, гадуураа ягаан өнгийн торгон дотортой, ягаан, улаан, ногоон өнгийн хоргой хошмогон эмжээртэй, улаан торгон жанжтай, 30-35 см орчим өндөртэй, тэргүүндээ шовгор оройтой, титэм хэлбрийн малгайтай, баруун зүүн мөрний хоёр талд бадамлянхуа цэцэгтэй зэрэг шинжтэй аж. Алдагдсан бурханыг хайх ажиллагаа одоо ч явагдаж байгаа бөгөөд эрэн сурвалжлах баг ч гарчээ.


Д.Ундрах /24tsag.mn/