
АНУ-ын Мичиган мужид нэгэн бяцхан хүүхэд гэмт хэргийн газар дээр мэндлэх дөхжээ. Түүний ээж машин хулгайлж, цагдаа нараас зугтаж яваад онхолдож баригджээ. Хэргийн газраас жирэмсэн эмэгтэйг яаралтай эмнэлэгт хүргэж, хүүхдийг нь төрүүлсэн байна. Энэ хэрэгт анхандаа гурван хүнийг сэжиглэн шалгаж байсан ч эмэгтэй хүн үйлдсэн болохыг тогтоолоо. Үүнээс өмнө 2012 оны тавдугаар сард Стефани хэмээх жирэмсэн бүсгүй согтуугаар машин жолоодсон бол Сантана хэмээх өөр нэгэн бүсгүй 10 сартай хүүхдээ машинд үлдээгээд өөрөө шивээс хийлгэхээр явсан хэрэг гарч байв.